ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Олон улсын хүүхдийн ”Найрамдал” цогцолборын “Найрамдал-2018” экипаж Ховд аймагт зохион байгуулагдаж байна

2018-03-20

Улсын Их Хурлын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын ивээл дор Олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборын “Найрамдал-2018” экипаж Ховд аймагт 03 дугаар сарын 20-оос 24-ний өдрүүдэд ажиллаж байна. 
Хүүхэд, өсвөр үеийнхний талаар төр засгаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар сургалт, сурталчилгаа явуулах, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын анги, хамт олныг идэвхжүүлэх, сурагчдыг  хөгжүүлэх, өсвөр үеийнхнийг зөв хандлага, төлөвшилтэй болгох зорилготой “Найрамдал-2018” экипажийн үндсэн  үйл ажиллагаа, сургалтын нээлтийн арга хэмжээ өнөөдөр аймгийн төв талбайд боллоо. 



Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон,  Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" цогцолборын захирал О.Доржсүрэн болон аймгийн төвийн ерөнхий боловсролын 1, 2, 7 дугаар сургууль, Прогресс сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид оролцов.
“Оролцъё, дэмжье, тусалъя, хайрлая, хамтаръя” уриатай “Найрамдал-2018” экипажийн уг үйл ажиллагаа Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборын түүхт 40 жилийн ойг угтаж Ховд аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%