ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгийн чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолоо

2018-04-04

Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолоо. Тодруулбал, мотоцикль 3000, суудлын автомашин хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан 10-20 мянга, автобус суудлын тоогоор 20-30 мянга, ачааны автомашин даацаас шалтгаалан 20-30 мянга, тусгай зориулалтын машин 20 мянга, трактор, өөрөө явагч хэрэгсэл 8-15 мянга, чиргүүл даацаас шалтгаалан 10-20 мянган төгрөгийг жилд төлнө. Харин нийтийн эзэмшлийн авто зогсоолууд үнэ төлбөргүй байх юм.
УИХ-аас Авто замын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулж, аймгийн ИТХ-аас Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтооно хэмээн заасны дагуу уг тогтоолыг баталлаа.
Б.Батчимэг