ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

итх-аас зарласан “малчдаа дэмжье” 45 хоногийн аяны хүрээнд малын эмийг үнэ төлбөргүйгээр олгож байна

2018-04-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өвөлжилт, хаваржилтын хүнд нөхцөл байдлыг харгалзан “Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “Малчдаа дэмжье” 45 хоногийн аяныг зарлаж, малчдад нэн шаардлагатай байгаа “Монбиовит” эмийг үнэ төлбөргүйгээр олгохоор боллоо.
Уг эм нь малын гэдэс ходоодны хямрал, чацга алдалтаас урьдчилан сэргийлэх зориулалттай бөгөөд 200 граммын савлагаатай, 3400 ширхэг эмийг сумдын Хөдөө аж ахуйн тасгаар дамжуулан малчдад үнэ төлбөргүй нийлүүлнэ.
Б.Батчимэг