ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 онд нийт 22,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

2018-04-05

Өвөрхангай аймагт 2018 онд нийт 22,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14.5 тэрбум, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4.1 тэрбум, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, сумдын Орон нутгийн хөгжлийн сангаар 1.8 тэрбум, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 463.4 сая төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалтын ажил өрнөх юм.

Он дамжин баригдаж байгаа Арвайхээр сумын 928 хүүхдийн сургууль, Уянга сумын 400 хүний суудалтай Соёлын төв, Есөнзүйл сумын 120 хүүхдийн бага сургууль, Бат-Өлзий сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг энэ онд гүйцээн ашиглалтанд оруулах бол шинээр 22 барилга угсралтын ажлыг хийж, 23 обьектод их засвар хийнэ.

Б.Батчимэг