ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ БА ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨ” АРГАЧЛАЛЫН ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЭХЭЛЛЭЭ

2018-04-06

2017-2018 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Дэлхийн зөн - Монгол” олон улсын байгууллага, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг  Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/-д хэрэгжүүлж байгаа билээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  2018 оны 1 дүгээр сарын 25-ны  03 дугаар  тогтоолоор  тус аргачлалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулан  БОЭТ-өөр үйлчлүүлдэг  2000  иргэдийн дунд цуврал сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж эхлээд байна. 
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн төвд хамгийн  ойр  сумдын  нэг болох Зүүнбаян-Улаан сумын төрийн албан хаагч 54 иргэнтэй уулзан аргачлалын хүрээнд  хэлэлцүүлэг  зохион байгуулж,  стандартаар үнэлэх болон онооны картаар үнэлэх гэсэн аргуудаар иргэдийн саналыг авлаа.
М.Мөнхсүрэн