ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2020 он хүртэл үргэлжүүлэхээр болов

2018-04-06

  • “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр 2014-2017 он, 2018-2020 он
  • ·         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг батлав.
  • ·         Аймгийн ИТХ-ын 2015 оны 72 дугаар тогтоолоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ыг батлав.
  • ·         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 39 дүгээр тогтоолоор архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр архины хамааралтай, архинд донтох өвчтэй иргэдтэй ажиллах үүрэг бүхий “Мэргэжлийн баг”-ийг байгуулав.
  • ·         Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтээр 2017 онд Арвайхээр сумын ЕБ-ийн 62 сурагчийг  “Хорт зуршлаас сэргийлэх үе тэнгийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтанд хамруулав.
  • ·         Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018  оны 16 дугаар тогтоолоор “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2020 он хүртэл үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр батлав.
  • ·         Аймгийн ИТХ-ын 2018 оны 07/05 дугаар тогтоолоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлав.

 “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд:

-       Архи хэтрүүлэн хэрэглэгч хүмүүст  наркологийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Сэтгэц наркологийн тасгийг 12 хүний ортойгоор байгуулсан ба 2015 оноос хойш нийт 291 иргэнд хордлого тайлах болон сэтгэл заслын тусламжийг үзүүлж, 100 гаруй хүн бүрэн эдгэсэн байна.

-       Архины хамааралтай иргэдтэй тулж ажиллах, төрийн албан хаагчдаас бүрдсэн “Мэргэжлийн баг”,  төрийн бус байгууллагуудаас бүрдсэн “Аддиктологийн баг”-ийг сум бүрт байгуулж, гишүүдийг чадавхижуулах сургалтыг байнга зохион байгуулж байна.

-       “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавих журам”-аар Баасан гараг бүрт архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан нь гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлжээ.

-       Цаашид Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байран дахь архидалттай тэмцэх, Наркологийн төвд эмчлүүлээд гарсан хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана.