ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Арвайхээр сумын ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

2018-04-10

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж Арвайхээр сумын ИТХ-аас зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн нээлтэнд оролцох үеэрээ “Хүүхэд бол гэр бүлийн толь юм. Хүүхдээс гарч байгаа зан авир нь эцэг, эхчүүдийн хэвшил болсон үйлдэл байдаг. Тиймээс таны биеэ авч яваа байдал хүүхдийн тань хүмүүжил, төлөвшилд шууд нөлөөлнө” хэмээн эцэг, эхчүүдэд хандан хэллээ.
Арвайхээр суманд өнгөрсөн жилийн байдлаар 11 хүүхэд гэмт хэрэгт оролцож, 17 хүүхэд гэмт хэрэгт сэжиглэгдэж, 11 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 33 хүүхэд сэтгэл зүй, бие махбодийн хохиролд өртсөн бол насанд хүрээгүй охидын жирэмслэлт  29, үүнээс төрөлт 19, үр хөндөлт 7 байгаа юм. Тиймээс сумын ИТХ-ын тогтоол гарч, 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан бөгөөд 4 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ. 
Б.Батчимэг