ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг стандартад нийцүүлэн байгуулах төслийн санал тавив

2018-04-19

НҮБ-ын Хүн амын сан, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг Арвайхээр хотод ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг стандартад нийцүүлэн байгуулах төслийг аймгийн удирдлагуудад танилцууллаа.
Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хамгаалах байр, эрүүл мэнд, сэтгэл зүй, хуулийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломж бүрдэх учраас аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Б.Батчимэг