ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2018-04-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг баталлаа.
Өвөрхангай аймаг нь говь, тал хээр, хангайн бүс хосолсон нутагтай, байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газрууд олонтой юм. Үл хөдлөх дурсгалт газруудаас улсын тусгай хамгаалалтанд ес, аймгийн тусгай хамгаалалтанд 26 газар байдаг ба 31 жуулчны бааз, таван рашаан сувилал, 12 зочид буудал, зургаан амралтын газар үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 50 мянга гаруй аялагчдыг хүлээн авч байна.
Гэвч тухайн цэгүүдэд очих дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, мэргэжлийн түвшинд ажиллах хүч дутмаг, статистик бүртгэл, судалгаа, үйлчилгээний стандарт хангалтгүй зэрэг сул талууд байгаа тул аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулан батлаад байна.
Хөтөлбөр 2018-2022 он хүртэл хэрэгжих бөгөөд 50 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Томоохон ажлуудаас дурдвал Орхон голын эко системийн төлбөрийг тогтоож, амралт, аялал зугаалгын бүсийн журам мөрдүүлэх, “Аялал жуулчлалын хөгжлийн хороо”, “Аялал жуулчлалын мэдээллийн төв”-ийг байгуулах, Аялал жуулчлалын хөтөч, тогооч гэх мэтийн мэргэжлүүдээр урт, богино хугацааны сургалтуудыг тогтмол зохион байгуулах, Аялал жуулчлалын томоохон цогцолбор төвүүдийг байгуулж, тэдгээрийг түшиглэсэн аялал жуулчлалын компаниудыг хөгжүүлэх гэхчлэн олон ажлыг хэрэгжүүлэх аж.