ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж тойрогтоо ажиллаж байна

2018-05-08

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, төлөөлөгч Т.Нарангарав, Ш.Чимгээ нар сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Тодруулбал, Бат-Өлзий сумын 1-5 дугаар багийн ИНХ-д оролцож, иргэдэд аймгийн ИТХ-аас гаргаж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөн иргэдийн сонирхсон асуултанд хариулж байна. Иргэд ихэвчлэн бэлчээр чөлөөлөх, хог, малын сэг зэмийг болон золбин нохойг устгах, Орхон голын гүүрийг шинэчлэх, сумаас Үүртийн тохой хүртэлх замыг засаж сайжруулах талаар санал хүсэлтээ илэрхийлж байв. Мөн энэ үеэр малын Монбиовит эмийг хуралд оролцсон малчдад олгож байгаа юм.

Б.Батчимэг