ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДААТГУУЛАГЧИЙН МАЛЧНААР АЖИЛЛАЖ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛСӨН ХУГАЦААГ ТОДОРХОЙЛОХ “ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний 71 дүгээр тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалыг үндэслэн сумдад “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох “ орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус байнгын зөвлөл өнөөдөр 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр анхны хуралдаанаа хийв. Хурлаар Малчдын тэтгэвэр тогтооход баримтлах журам,Материал хүлээн авах, хуралдах өдрөө тогтоолоо. Мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог 55 нас хүрсэн эрэгтэй, 50 нас хүрсэн эмэгтэй малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Дархан-Уул аймгийн Хонгор сумын байцаагч М.Ганболд орон тооны бус зөвлөлийн шийдвэрээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж тэтгэвэр олгогдох учраас орон тооны бус зөвлөлийн гишүүд хариуцлагатай хандахыг онцлон хэлэв. Орон тооны бус байнгын зөвлөл 14 хоногт 1 удаа хуралдах товыг баталсан байна.

 


 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%