ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АЖИЛ ОЛГОГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-05-09

Дархан-Уул аймгийн Хонгор сумын байцаагч М.Ганболдын санаачлагаар 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тус суманд “Ажил олгогчийн зөвлөгөөн “ зохион байгууллаа. Зөвлөгөөнд төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нарын 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон байна. Ажил олгогчийн зөвлөгөөнийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр нээж хэлсэн үгэндээ “Цахим үйлчилгээг дэмжих жил-ийн хүрээнд ажил олгогч, иргэд даатгуулагчид руу чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байгааг онцлон хэллээ. Зөвлөгөөний үеэр ажил олгогчдоос тайлан ирүүлэхэд анхаарах асуудлын талаар Орлого шимтгэлийн тасгийн дарга Р.Сэрчмаа , Нийгмийн даатгалын хууль тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлтүүд сэдвээр Үйлчилгээний тасгийн дарга З.Болдбаатар , Эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой тушаал заавар шийдвэрийн тухай Магадлагч эмч Д.Мөнхцэцэг нар хичээл, сургалтыг хийсэн байна. Түүнчлэн хонгор сумын иргэдийн асуултад хариулт өгч, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав.

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%