ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд талууд хамтран ажиллахаар зөвлөлдөж байна

2018-05-10

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд талуудын оролцоо” сэдэвт хуулийн болон төрийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнөөр хууль, хяналтын байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг хэлэлцэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ санаа санаачилга гаргах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаар хэлэлцэх юм.

Зөвлөгөөнийг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Гэмт хэрэгт өртөж, холбогдсоноор сэтгэл зүйн болоод эд материалын асар их хохирол учруулдаг. Тиймээс хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэний дараа биш үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь юу юунаас чухал юм” гээд зөвлөгөөнөөс гарсан санал, санамж бичгийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хүсэв.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил нь зөвхөн цагдаа, хууль сахиулагчдын ажил гэх өрөөсгөл хандлагыг өөрчилж, хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, иргэд олон нийтийг оролцоог хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авснаар бүрэн үр дүнд хүрэхийг санууллаа.

Б.Батчимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%