ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА А.ИШДОРЖ БАГИЙН ИНХ-Д ОРОЛЦОЖ БАЙНА

2018-05-16

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж сумдын ИНХ-д оролцох ажлаа Хайрхандулаан сумын Нартын 2 дугаар багт үргэлжлүүллээ.

Иргэдийн дунд “Мурийн бригад” гэж нэрлэгдсэн тус баг 238 өрхийн 748 хүн амтай, 56794 мянган толгой малтай ба өвөл цас их орсон, хаваржилт салхи ихтэй хүндхэн болж, бод мал, ялангуяа адуу их хорогдож байгааг хэмээн багийн Засаг дарга Х.Мөнхдорж хэлж байв.

Багийн ИНХ-д 50 гаруй иргэн оролцож, “Гурван голын уулзвар”-т гүүр тавих, багийн төвийн байшингаа тохижуулж, хайсжуулах, сэг зэм устгах, сумын төвийн өнгө үзэмжийг бууруулсан барилгуудыг засварлах талаар санал хүсэлтээ хэлсэн юм. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж малчдын асуултанд хариулж, тодорхой шийдвэрийг гаргасан ба зарим үүрэг чиглэлийг өглөө.

Тэрбээр малчдад хандан өвөлжилт, хаваржилтын хүнд байдлыг эрсдэл багатай давахын тулд малаа даатгалд хамруулах нь чухал гэдгийг хэлж, даатгалын ач тусыг танилцууллаа. Мөн “Аймгийн хэмжээнд 200 мянган мал хорогдоод байгаагаас 16400 үхэр хорогдсон. Зах зээлийн дундаж ханшаар нэг үхрийг 500 мянга төгрөгөөр тооцвол 8,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үхрийг сэг зэм устгалаар газрын хөрсөнд булаад байна” гээд тэвээрэг муу малаа эдийн засгийн эргэлтэнд зоригтой оруулахыг хүсч, аймгийн Мах боловсруулах үйлдвэрийг танилцуулав.


Мөн аймгийн ИТХ-аас тогтоол гаргаж, 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан тухай үндэслэл, шалтгаануудыг танилцуулж, хүүхдийг зөв хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд эцэг, эхийн оролцоо чухал байгааг онцлон санал солилцов. Малчдаас хамгийн их санал тавьсан “Гурван голын уулзвар”-т гүүр тавих асуудлыг 2019 оны төсөвт багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Б.Батчимэг