ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ЗДТГ-т авлигад өртөх эрсдэлтэй албан тушаалын судалгааг хийжээ

2018-06-12

“Аймгийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг 2016-2018 оны нэгдсэн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцлээ.
Хууль зүйн хэлтсээс аймгийн ЗДТГ, 19 сум, 21 агентлагт авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр шинэчлэн батлуулж, биелэлтийг нэгтгэн авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Аймгийн ЗДТГ-т авлигад өртөх эрсдэлтэй албан тушаалын судалгааг ТББ-аар хийлгэсэн ба 2016, 2017 оны жилийн эцсийн байдлаар ЗДТГ-т хандаж гаргасан авлига, ашиг, сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол ирээгүй байна.
Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчтай холбоотой зөрчил арилгуулах зөвлөмж 2016 онд нэг, 2017 онд нэг ирснийг холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцон шийдвэрлэжээ.
Хүнд суртал, чирэгдлийг багасгах, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах, авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр 2016 онд 1345, 2017 онд 808 мэдэгдэл, тайлбарыг гаргасан байна.
Б.Батчимэг