ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Арвайхээрийн зорилтот өрхүүдэд гэр олголоо

2018-06-15

Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-аас зорилтот бүлгийн 13 өрхөд иж бүрэн гэр гардуулан өглөө. 

Аймгаас болон Арвайхээр сумаас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан зорилтот өрх, хүүхэд, багачуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор ийнхүү гэр олгож байгаа юм.

Олон хүүхэдтэй, өрх толгойлсон, хагас өнчин, сум, орон нутгаас урьд өмнө нь тусламж, дэмжлэг авч байгаагүй гэх шалгуур үзүүлэлтүүдээр баг бүрээс нэг өрхийг сонгосон байна.

Аймгийн ЗДТГ, ХХҮГ, Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-т гэр хүссэн өргөдөл багагүй ирдэг бөгөөд хууль, тогтоомжийн хүрээнд шат дараалан шийдвэрлэсээр байгаа аж.

Б.Батчимэг