ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангайн тамирчин хүү дэлхийн хошой аварга боллоо

2018-06-20

Энэ сарын 12-18-нд ОХУ-ын Владимир хотноо зохиогдсон сонсголын бэрхшээлтэй иргэдийн буюу дифлимпийн бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Өвөрхангай нутгийн хүү алтан медаль хүртлээ.
2016 оны өсвөр үеийн дэлхийн аварга, “Самсун-2017” дифлимпийн наадмын мөнгөн медальт, Өвөрхангай аймгийн "Их Монголын хүчтэн" дэвжээний тамирчин Н.Эрхэмбаяр чөлөөт бөхийн залуучуудын 61 кг-д дөрвөн удаа барилдан өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялснаар Дэлхийн аварга болжээ.
Өдгөө 19 настай ч дэлхийн хошой аварга болж байгаа тамирчиндаа болон түүний багш, дасгалжуулагч Э.Баттүшигт нутгийн зон олон гүн талархал илэрхийлсээр байна.
Б.Батчимэг