ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цагдаагийн байгууллагад хяналт тавих “Иргэний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ

2018-06-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Иргэний зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-д таван хүнийг гурван жилийн хугацаагаар томилж, үйл ажиллагааны явц, үр дүнг ИТХ-ын даргад хагас жил тутамд мэдээлж байх үүргийг өглөө.

“Иргэний зөвлөл” нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, санхүүгийн тайланг хэлэлцэх, санал өгөх эрх үүрэгтэй юм. Мөн цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулан өөрийн нутаг дэвсгэр дэх иргэд, олон нийтийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх чиглэлээр санал боловсруулна.

Гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх зэрэг эрх, үүргийг ч “Иргэний зөвлөл”-ийн гишүүдэд олгожээ.

Б.Батчимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%