ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Махны үйлдвэр 428 тонн мал, махыг худалдан авч, малчдад 1.6 тэрбум төгрөгийн орлогыг оруулжээ

2018-07-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “ӨВ ЭКО МИЙТ” ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл сонсон санал солилцсон юм. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор батлагдан үйл ажиллагаа явуулж буй тус махны үйлдвэр өнгөрсөн хугацаанд 428 тонн мал, махыг худалдан авч, малчдад 1,6 тэрбум төгрөгийн орлогыг оруулжээ. Мөн намар 40 тонн мах нөөцөлж, хавар 5 сард зах зээлд нийлүүлэн 1 кг тутмыг 4500 төгрөгөөр борлуулсан нь мах тасрах, үнэ хөөрөгдөх эрсдлээс хамгаалсан байна.

Тус үйлдвэр орон нутгаасаа 76 хүнийг бүр болон түр ажлын байраар хангаж, ХХҮГ, ОБГ-тай хамтран сургалтанд хамруулан мэргэжлийн чиг баримжаа олгоод байгаа ба цаашид дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зорилготой байгаа юм. Одоогоор БНХАУ-д 1500, Иран улсад 500 тонн мах нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа аж.

Тэргүүлэгчдийн зүгээс компаний удирдлагад хандаж ТУЗ-өө хуралдуулах, төсөв, төлөвлөгөөгөө нарийвчлан батлах тухайд үүрэг чиглэл өглөө.