ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

21 малчин өрхөд 12,3 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг олголоо

2018-08-20

Үер, аадар борооны улмаас гэр, малаа усанд урсгасан 21 малчин өрхөд тусламж үзүүллээ. Аймгийн хэмжээнд 7, 8 сард усархаг бороо орж, хэд хэдэн удаа үер буусны улмаас 20 гаруй айлын орон гэр нурах, салхинд хийсэх, мал нь урсаж хорогдох зэрэг эрсдэлтэй цаг үе тохиосон. Тиймээс Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, аймгийн Улаан загалмайн хороо хамтран өнөөдөр 21 өрхөд тусламжийн эд бараа, бэлэн мөнгийг олголоо. Тухайлбал,  350 мянган төгрөгийн үнэ бүхий гал тогоо, ахуйн хэрэгсэл болон бэлнээр 240 мянган төгрөг, нийт дүнгээр 590 мянган төгрөгийн тусламжийг нэг өрх тутамд олгож байгаа юм.

Энэ үеэр аймгийн Улаан загалмайн хорооны дарга, ИТХ-ын дарга А.Ишдорж “Байгалийн гамшиг ганцхан өвөл тохиолддог юм биш, зун ч гэсэн үер усны бэрхшээл багагүй байдаг учраас нүүдэллэж буудаллахдаа газар орноо судлах, малаа жалга судгаар хариулахгүй байх зэргээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг зөвлөе” хэмээн малчдад хандан хэллээ.


Б.Чимэглэн