ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАНАЙ АЙМАГТ МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 2.5 ДАХИН ХЭТРЭЛТТЭЙ БАЙНА

2018-09-08

Аймгийн нийт нутаг дэвсгэрээс 90.7 хувь буюу 5716.9 мянган га нь бэлчээрийн талбай юм. Бэлчээрийн 40 хувийг өвөл, хаврын улиралд, 50 хувийг зун, намрын улиралд ашиглаж, 10 орчим хувийг усгүй болон алс зэлүүд даваа, бартаа саад ихтэй гэдэг шалгаанаар ашиглаж чаддаггүй. 
Бэлчээрийн даацыг үнэлэхдээ 100 га талбайд хонин толгойд шилжүүлснээр 80-аас илүүгүй толгой мал ногдож байгаа тохиолдолд хэвийн ачаалалтай гэж үздэг байна. Энэ аргаар авч үзвэл манай аймгийн бэлчээр зун, намрын улиралд 5 сая орчим мал, өвөл, хаврын улиралд 3.5 сая орчим малыг багтаах даац багтаамжтай юм. Гэтэл аймгийн нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлснээр 8863411 мал ноогдож байгаа нь бэлчээрийн даац 2,5 дахин хэтрэлттэй байна. 
Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, сумдын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өгөв. Тухайлбал, Сумынхаа бэлчээрийн даац төлөв байдлын үнэлгээг тогтоож, хэдэн өрхийн хэдэн мянган мал өөрийн нутагт өвөлжиж, хаваржих бололцоотой байгаа судалгааг нарийвчлан гаргах үүргийг ИТХ, ХХААГ-аас өглөө. Мөн бэлчээрийн хүрэлцээ хангамжгүйгээс хэдэн өрхийн хэдэн мал хаана отроор өвөлжиж, хаваржих боломжтой байгаа судалгааг малчдын нэрс, малын тоогоор нарийвчлан гаргах, байгаль цаг уурт дасан зохицсон таваарлаг, ашиг шим өндөртэй үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлж, сүрэгт эзлэх эр, сувай малыг зах зээлд борлуулж малын тоог бууруулах зэрэг үүрэг даалгаврыг өгөөд байна.
Б.Чимэглэн