ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ, ЦАГДААГИЙН ГАЗАР ХАМТАРСАН ЭРГҮҮЛ, ШАЛГАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2018-09-08

“Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяны хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Цагдаагийн газартай хамтран эргүүл, шалгалтын ажлыг энэ долоо хоногийн турш зохион байгуулж байна.
9 дүгээр сарын 6-аас 7-ны шилжих шөнө ИТХ-ын ажилтан Д.Түмэнжаргал, Г.Даваатогтох, Цагдаагийн ахлах ахлагч Б.Дэмбэрэлрагчаа, С.Цогтбаатар нар төрийн байгууллагуудад ажил албаа гүйцэтгэж байгаа албан хаагчид болон жижүүр, хамгаалалтын албыг шалган архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд хяналт тавилаа. Энэ үеэр 14 байгууллагын 23 албан хаагчийг шалгахад ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй ба албан үүргээ зохих журмын дагуу хэвийн гүйцэтгэж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%