ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бат-Өлзий суманд шинэ Соёлын төв ашиглалтад орлоо

2018-09-28

Бат-Өлзий суманд шинэ Соёлын төв ашиглалтад орж, нээлтийн арга хэмжээг энэ сарын 19-нд зохион байгууллаа. Улсын болон орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн өртөгөөр байгуулсан  Соёлын төв нь хоёр давхар, 32 өрөө, 400 хүний суудалтай бөгөөд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар 20 сая төгрөгийн үнэ бүхий орчин үеийн техник хэрэгслээр хангаж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар 200 сандлыг хандивласан юм. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон аймаг, сумын удирдлагууд оролцлоо. Бат-Өлзий сумын Соёлын төвийн хамт олон  үйл ажиллагаагаараа аймагтаа хоёр, улсад нэг удаа тэргүүлж байжээ.

Энэ үеэр тус сумын авъяаслаг уран бүтээлчид дуу хуурын дээжээ өргөн барьж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэр бүхий хүмүүст “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан”, “Монгол Улсын тэргүүний ардын гавъяат зүтгэлтэн” цол тэмдгийг гардууллаа.

Б.Чимэглэн