ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгийн төсвөөс цагдаагийн албанд машин авч өгөв

2018-09-28

Орон нутгийн төсвийн 120 гаруй сая төгрөгөөр аймгийн Цагдаагийн газарт тусгай тоноглогдсон найм, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний албанд хоёр машиныг тус тус олголоо.

Аймгийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй “Аюулгүй иргэн - Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-аас энэхүү дэмжлэгийг үзүүлж байгаа бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, төрийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхэд хувь нэмэр болно хэмээн албаныхан үзэж буй.

Цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.5-д "Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй" хэмээн заасны дагуу цаашид цагдаагийн алба хаагч, хэсгийн төлөөлөгчдийг орон байр, кабон, техник хэрэгслээр хангахад тодорхой бодлого, шийдвэрийг гарган хэрэгжүүлнэ хэмээн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж онцлов.


Б.Чимэглэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%