ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Өвөрхангай аймгийн Хүүхдийн элч"-ээр ИТХ-ын дарга А.Ишдоржийг сонгов

2018-09-28

 Хүүхдийн хөгжил - Аз жаргалтай ирээдүй” хүүхдийн III чуулганаас аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржийг “Өвөрхангай аймгийн Хүүхдийн элч”-ээр сонголоо. Тэрбээр чуулганд оролцогч 250 хүүхдээс 240 гаруй хүүхдийн саналаар “Хүүхдийн элч”-ээр сонгогдон өргөмжлөгдсөн бөгөөд “Андгай” өргөж, “Гэрэгэ” гардан авснаар бүрэн эрх нь баталгаажив.

А.Ишдорж чуулганд оролцогчдод хандаж хэлэхдээ “Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, түүний хэрэгжилтэнд хяналт тавьж, төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллах болно” гэв. Мөн онц сурлагатан болох гэж хичээхээс илүү зөв, хүмүүжил, төлөвшилтэй иргэн болох нь чухал гэдгийг онцолж, үүний тулд сайн багш, сайхан сургалтын орчноос илүүтэйгээр сайн эцэг, эхийн үлгэр дуурайлал илүү нөлөөлдөг хэмээв.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 онд батласан “Хүүхдийн элчийг сонгон ажиллуулах журам”-д зааснаар хүүхдийн эрх, хамгааллын талаар зохих мэдлэг, чадвар, туршлагатай, олон нийтэд танигдсан, нэр хүнд бүхий хүнийг Хүүхдийн элчээр гурван жилийн хугацаатай сонгодог байна.


Б.Чимэглэн