ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

10 мянган иргэн илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байна

2018-10-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсож хэлэлцлээ. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагааг Өвөрхангай аймагт зохион байгуулах ажил хагас жилийн байдлаар 71,4 хувь хэрэгжсэн байна.
Энэ жил хепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 15-39 насны 47700 иргэнийг, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 40-65 насны 367 иргэнийг хамруулах юм. Хуралдаанаар ЭМГ-ын дарга Д.Шиваанүрдэв Тэргүүлэгчдийн асуултанд хариулт өгч, хөтөлбөрийн явцад гарч буй тулгамдсан асуудлын тухайд санал солилцов.
Б.Чимэглэн