ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн удирдлагууд ахмадууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ

2018-10-02

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд Ахмадын баярын өдөр тохиодог. Өчигдөр аймгийн удирдлагууд ахмад буурлуудтай уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг нь сонсон аймаг, орон нутгийн цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 
 Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн байна. Өвөрхангай аймгийнхаа нийт ахмадууддаа Олон Улсын Ахмадын 28, Монголын Ахмадын баярын 26 дахь жилийн ойн мэндийг болоод Арвайхээр хотод Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж, урт наслан удаан жаргахын ерөөлийг өргөе.