ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

200 хүүхдийн хүчин чадалтай номын ордон шинээр ашиглалтад орлоо

2018-11-28

Өвөрхангай аймгийн хүүхэд, багачууд орчин үеийн стандартын шаардлага хангасан тохилог номын ордонтой боллоо.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд орон нутгийн төсвөөр олон жил ашиглагдаагүй хуучны барилгыг шинэчилж, 200 хүүхдийн хүчин чадалтай номын өргөөг байгуулаад байна. “Хүүхдийн номын ордон”-ны нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд болон холбогдох албан тушаалтнууд, хүүхэд багачууд, эцэг, эхийн төлөөлөл оролцов. Энэ үеэр зорилтот жилийн хүрээнд бүтээгдсэн “Бяцхан зоргол ба Энхүүлээ хүү” номын нээлт боллоо.