ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2018-12-19

Тус хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төлөөлөгчдийн 81 хувийн ирцтэйгээр хуралдаж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийг тус тус хэлэлцэн баталлаа. Тус хуралдаанаар газар зохион байгуулалтын 2018 оны хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн 2018 оны баланс хэлэлцэн тус тус “Хангалттай” гэж дүгнээд, 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлав. Мөн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Хуралдаанаар сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн, 2018 оны ажлын тайланг хэлэлцэж үйл ажиллагааг нь 94,7 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэлээ. Мөн сумын эдийн засаг, нийгмийн 2018 оны үндсэн чиглэлийг биелэлтийг дүгнэж сумын 2019 оны Эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний ил тод байдлыг ханган ажиллах зорилтыг дэвшүүлж “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.

Мөн үеэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайланг хэлэлцэн хуралдаанд оролцсон төлөөлөгчид 96,7 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%