ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдав.

2014-10-20

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанд ИТХ-ын 7 тэргүүлэгч оролцож , ирцын хувь 72,7 %-тай байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, ИТХ-ын Ажлын албаны болон намын бүлгийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар хуралдаанд оролцов.

Аймгийн ИТХ-ын 2014 оны үйл ажилагааны төлөвлөгөөнд тусгагдснаар ЗДТГазрын хэлтэс, албадаас Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж байгаа 10 асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд :

1. “Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцын тухай” асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх ҮХААГазрын цөм сүрэг, эрчимжсэн мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Дашжамц

2. “Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх болон уст цэгийн засварын мэргэшсэн баг бий болгох талаар зохион байгуулсан ажлын тухай” асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх ҮХААГазрын Бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтэн И.Лхагвасүрэн                    

3. “Аймгийн ИТХ-ын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тухай“ асуудлыг аймгийн ЗДТГазрын ТЗУХэлтсийн ХШҮ-ний Албаны дарга Э.Бадамгэрэл

4.   “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зохион байгуулж байгаа ажлын талаархи мэдээлэл” гэсэн асуудлыг  1. Нарийнтээл сумын ИТХ-ын дарга Г.Батсүх, 2. Тарагт сумын ИТХ-ын дарга Т.Эрдэнэ, 3.  Бүрд сумын ИТХ-ын дарга Д.Алтанцэцэг, 4. Өлзийт сумын ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж  нар сонсголыг танилцууллаа.

5. “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын дүнгийн тухай” асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх ЭМГазрын дарга Ч.Сэрчмаа

6.   “Өмчийн хэлтсийн орон тоог тогтоох тухай” асуудлыг Өмчийн хэлтсийн дарга хувийн чөлөөтэй байгаа тул аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд

7. “Улс, орон нутгийн төсөв болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай” асуудлыг Төгрөг сумын Засаг дарга Б.Батбаяр

8.  “Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээний зааг тогтоох тухай” асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх ГХБХБГазрын ахлах мэргэжилтэн Ц.Хашхүү, аймгийн ЗДТГазрын ХБХэлтсийн мэргэжилтэн Л.Манлайбадрах

9. “Малын индексжүүлэх даатгал төслийн гүйцэтгэлийн тухай” асуудлыг Малын индексжүүлсэн даатгалын нэгжийн төлөөлөгч С.Шагдарсүрэн

10. “Төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг аймгийн Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрын дарга Б.Эрдэнэбат нар асуудлыг танилцуулав.

Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан аймгийн Засаг дарга, ҮХААГазар, ЭМГазарт хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч бусад асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн 3 тогтоол батлагдан гарлаа.