ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СУРАГЧДЫН ДОТУУР БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2019-03-28

Сургуулийн дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааных нь чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр “Дотуур байр-Хүүхэд хөгжлийн орчин” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг “Хөгжилд хөтөлье, хамгааллыг бэхжүүлье, хамтран ажиллая” уриан дор зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд 19 сумын Засаг дарга буюу Хүүхдийн зөвлөлийн дарга, Дотуур байртай сургуулийн захирлууд болон багш нар, нийгмийн ажилтнууд оролцож, хүүхдийн хоёрдогч гэр болсон дотуур байрны орчин нөхцөл, хоол ундны хүрэлцээ хангамж, тулгамдсан асуудлын тухайд хэлэлцэж байгаа юм. 
Энэ үеэр дотуур байрны барилга байгууламжийн стандартыг шинэчлэн батлаж мөрдүүлэх, хувийн хэвшлийн санхүүжилтээр дотуур байр барих асуудлыг судлах гэхчлэн Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны түвшинд хүргэх асуудлыг онцлон ярилцав.
Мөн хөдөөгийн сумдын дотуур байрыг инженерийн шугам сүлжээнд холбох, халаалтын системийг шинэчлэх, тэргүүн туршлага үйл ажиллагааг дэлгэрүүлэх зэргээр аймаг, сумын хэмжээнд шийдэх шаардлагатай асуудлаар зөвлөмж гаргалаа. 
Зөвлөгөөн дотуур байран дахь аюулгүй орчин, хөгжлийн орчинг бүрдүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж оролцож үг хэлэхдээ Аймгийн хэмжээнд сургуулийн 25 дотуур байранд 2500 гаруй хүүхэд амьдарч байна. Тэдний эцэг, эхчүүд үр хүүхдээ гэр орноосоо дутахгүй тав тухтай орчин нөхцөлд сурч боловсорч байгаа гэдэгт итгэдэг. Гэвч бодит байдал дээр эцэг, эхчүүдийн итгэлийг хүлээх хэмжээнд байгаа, эсэхэд дүгнэлт хийхээр тус зөвлөгөөнийг зохион байгуулж буй БСУГ, Дэлхийн зөн ОУБ-ын хөтөлбөрийн хамт олонд ажлын амжилт хүсье” гэв.