Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдоржоор ахлуулсан ажлын хэсэг Хужирт суманд ажиллалаа. Тус сумын 140 гаруй иргэнд хууль, эрхзүйн мэдлэг олгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжуудыг сурталчлав. Энэ үеэр Архивын лавлагаатай холбоотой мэдээллийг 29 иргэнд хүргэснээс 22 иргэний хуулбар хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 30 гаруй иргэнд зөвлөгөө өгч, 2 иргэний нэхэмжлэлийг хүлээн авсан бол Сум дундын Прокурорын газраас 20 орчим иргэнийг хүлээн авч уулзлаа.
Мөн Хархорин сум дахь Шүүхийн Шинжилгээний Хэсгээс 20 гаруй иргэнд
мэдээлэл, зөвлөгөө өгч, 9 иргэний хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, 15
иргэний гарын хээний дардсыг фото цаасанд буулган дурсгал болгож өгсөн
юм.
Иргэдийн зүгээс
төрийн нэгдсэн үйлчилгээг газар дээр нь шийдэж авч байгаадаа талархаж
байв. Иргэний бичиг баримт, лавлагааны хуулбар авах гэж аймаг руу дахин
дахин очиход багагүй зардал гардгийг хэлж байсан юм. Дээрх үйл
ажиллагааг эдийн засгийн тооцооллоор дүгнэхэд иргэдээс 3.646.000 мянган
төгрөгийн зардлыг хэмнэсэн байна.