ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хамтарсан багийн гишүүдийг хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр чадавхижуулна

2019-05-20

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдийн үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.
Өнөөдөр уг сургалтыг аймгийн ГХУСАЗЗ, ГБХЗХГ-тай хамтран Өвөрхангай аймагт зохион байгуулж, хамтарсан багийн 30 мэргэжилтнийг хамруулан гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх чадавхид сургаж байгаа юм.
Тус арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж оролцож үг хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд нийгэмд болоод гэр бүлд ил, далд хэлбэрийн хүчирхийлэл өсч байгаа нь статистик тооноос харагдаж байна. Төр засгаас хүчирхийллийн эсрэг тодорхой арга хэмжээ авч, хууль журмуудыг батлан гаргаж байгаа. Өвөрхангай аймагт “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байр”-г 2015 онд байгуулж байсан бол энэ жил өргөжлүүлж, аймгийн ИТХ-аас 80 сая төгрөгийн төсвийг шийдвэрлэн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, насанд хүрэгчдийг хамгаалах, үйлчилгээ авах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулахаар болсон. Энэ жилдээ багтан ашиглалтад орно.
Гэвч хүчирхийллийн асуудлыг бууруулахад хууль, журам бүтээн байгуулалтаас гадна хувь хүний ухамсар, сэтгэхүйг өөрчлөх нь нэн тэргүүний чухал алхам юм. Үүнд багийн болон сургуулийн нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо өндөр байх ёстой гэдгийн онцлон тэмдэглье" гэлээ.