ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2022 ОН ГЭХЭД АГААРЫН БОХИРДЛЫН 50 ХУВИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛТЫГ ТАВЬЛАА

2019-08-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-ийг баталлаа. Арвайхээрт аймгийн нийт хүн амын 25 гаруй хувь нь амьдардаг бөгөөд суурьшлын бүс нэмэгдэж байгаагийн улмаас агаарын бохирдол ихэсч, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна.

Жайка ОУБ-аас гаргасан судалгаагаар агаарын бохирдлын 60 хувь нь гэр хорооллоос, 40 хувь нь орон сууц, албан байгууллагын халаалтын зуухнаас ялгарч байгааг тогтоосон. Мөн Арвайхээр хотод байх 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс гарч буй хий агаарын бохирдолд багагүй хувийг эзлээд байна.

Хөтөлбөрт агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоог багасгах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх, дэд бүтцийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг тусгаад байна. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, 2022 он гэхэд агаарын бохирдлын 50 хувийг бууруулах зорилтыг тавьлаа.