ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо

2019-09-07

Аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдэл болон хүн, малын гоц халдварт өвчин ихэсч, айл өрх төдийгүй аймгийн нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсаар байна. 2012-2016 онд “Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн боловч хүмүүнлэгийн ажлын чанар, цар хүрээг тэлж, сайн дурын идэвхтэн гишүүд, олон нийтийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, Улаан загалмайн хорооны чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тиймээс хөтөлбөрийг дахин боловсруулж, хүмүүнлэгийн чиглэлээр гарсан хууль, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо. Өмнөх жилүүдэд манай аймаг бусад аймагтай харьцуулахад хүмүүнлэгийн дэмжлэг, туслалцааг хамгийн ихээр авсан боловч орон нутгийн оролцоо, дэмжлэг хамгийн бага аймгийн тоонд оржээ. Иймд “Хүмүүнлэгийн дэд хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж, харилцан хамтран ажиллах шаардлагатай байгааг аймгийн Улаан загалмайн хорооноос мэдэгдэж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%