ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХЭДС-ийн төсвийн зарцуулалтаар Нийтийн сонсгол зохион байгуулна

2019-09-27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 28-ны өдөр Нийтийн сонсголыг зохион байгуулах шийдвэр гарлаа. Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/-ийн 2018, 2019 оны төсвийн зарцуулалтанд хяналтын сонсголыг хийнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон журмыг батлан гаргасан бөгөөд энэ нь төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах  үр дүнтэй арга хэрэгсэл юм. Тухайлбал, нийгмийн өмнө тулгамдаж буй эсвэл  нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг нээлттэй сонсож, үүнд талууд тэгш эрхтэйгээр оролцон үзэл бодлоо илэрхийлдгээрээ ач холбогдолтой.

Аймгийн ИТХ-аас өнгөрөгч хавар  аймгийн ОНХС-гийн хөрөнгөөр 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Нийтийн сонсгол хийсэн билээ.