ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өвөрхангайгаас хоёр сургууль улсын хэмжээний ТОП-40 сургуульд багтжээ

2019-10-07

Дэлхийн багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн баяраа Өвөрхангайн багш нар амжилт бүтээл дүүрэн угтаж байна.

ЭЕШ-ын хэмжээст оноогоор улсдаа тэргүүлсэн, Баянгол сумын цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан, улсын хэмжээний 800 гаруй сургуулиас Арвайхээр сумын Мэргэд цогцолбор болон Хархорин сумын ерөнхий боловсролын сургууль нь сурлагын чанарын үнэлгээгээр тэргүүлэгч ТОП-40 сургуулийн эгнээнд багтсан зэрэг олон бахдам үйлс тус салбарт үргэлжилж байна.

Мөн энэ онд  сургуулийн хүчин чадал 1200 суудал, цэцэрлэгийн хүчин чадал 400 суудлаар, дотуур байрны хүчин чадал 300 ороор нэмэгдэж, 2.5 тэрбум төгрөгөөр их засвар, шинэчлэлтийн ажлыг хийсэн зэрэг олон бүтээн байгуулалтыг тус салбарт өрнүүлжээ.

Боловсролын салбарыг ийнхүү дэмжин ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудад баярлаж, талархаж байгаагаагаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс илэрхийллээ.

Мөн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд нар багш нартаа баярын мэнд дэвшүүлж, ололт амжилт, сайн сайхныг хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн сурган хүмүүжүүлэх ажлаа нэр төртэй биелүүлж яваа багш, ажилтнуудыг Засгийн газрын, яамны, салбарын, орон нутгийн шагналуудаар шагнан урамшууллаа.  

- Б.Чимэг -