ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зарим сумдын зорилтот жилийн үйл ажиллагаатай танилцлаа

2019-10-14

“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр, Хужирт, Өлзийт суманд зохион байгуулж буй ажлын явцтай Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцлаа.
Арвайхээр суманд зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг 56 арга хэмжээтэйгээр төлөвлөн 76 хувьтай биелүүлээд байгаа бол Хужирт суманд 37 ажил төлөвлөн 83 хувьтай хэрэгжүүлж байна. Өлзийт суманд жилийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 25 ажил төлөвлөн 80 хувьтай хэрэгжүүлээд байгаа аж.
Зорилтот жилийн хүрээнд дээрх сумд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг, авто зам, явган хүний замыг шинэчлэх, албан байгууллагуудын гадна зогсоол байгуулах, хашаа хороогоо цэгцлэх зэрэг ажлыг нийтлэгээр хэрэгжүүлээд байгаа юм.