ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УУРЫН ЗУУХНЫ БАРИЛГАД ХҮЧИН ЧАДАЛ ӨНДӨР ЗУУХЫГ СУУРИЛУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

2019-10-23

Сумын уурын зууханд одоогийн байдлаар ШГ-0,6 маркын 2 зуухыг ашиглаж байна. Гэвч эдгээр зуух нь ашиглалтын хугацаа дуусаад дөрөв дэх жил рүүгээ орж байгаа тул дулаан үйлдвэрлэх чадвар нь эрс муудаж сумыг бүрэн халааж хүч хүрэхгүй болсон байна. Иймд  Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тус үйлдвэрт өмнө нь ашиглаж байсан ШГ-1400 маркын зуухыг өгөхөөр болсон юм. Ийнхүү өнөөдөр ШГ-1400 маркын зуухыг тээвэрлэж авчран, суурилуулах ажлыг ЭМТ НАРАН ОНӨААТҮГазар хийж гүйцэтгэж байна.  

Мөн 2013 онд суурилагдсан ТК-0,8 маркын зуух нь ашиглалтын хугацаа нь дуусч 2019-2020 оны галлагааны улиралд ашиглагдах боломжгүй болсон тул Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газарт  хүсэлт гаргаж актлуулан уурын зуухны барилгаас зөөвөрлөж гаргажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%