ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Үхэр сүрэг" хөтөлбөрийг баталлаа

2019-10-28

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “Үхэр сүрэг” аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа. Үхэр сүргийн биологийн нөөц боломжийг бүрэн ашиглах, чанар, үүлдэрлэг байдал, удмын санг хамгаалж, мэдээллийн сан бүрдүүлэх, малчдын үхэр сүрэг өсгөх хүсэл сонирхолыг дэмжих зорилго агуулсан тус хөтөлбөрийг 2020-2023 онд хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөр 4 үндсэн зорилттой бөгөөд 6700 үхэрт генетик нөөцийн төлөв байдлыг тогтоох, “Уянгын сарлаг” омгийг бий болгох, үхэр сүргийг ээмэгжүүлэн бүртгэлд оруулах, малчдыг дэмжих, урамшуулах зэрэг олон ажлыг төлөвлөлөө.
Өвөрхангай аймаг нийт 5.4 сая толгой малтай бөгөөд 272 мянга нь үхэр юм. Нийт үхрийн 37 хувь буюу 100 мянга нь сарлаг байна.
-- Б.Чимэг --