ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг 2024 он хүртэл хэрэгжүүлнэ

2019-11-18

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 53 дугаар тогтоолоор аймгийн “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг баталж, өнөөг хүртэл хэрэгжүүлээд байна. Хүүхэд бүрийг үл хайхрах, хүчирхийлэх, аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, орон нутгийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх зорилготой тус бодлогын хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дүгнэлээ.

“Хүүхэд хамгааллын бодлоготой уялдуулан олон  төрлийн дүрэм, тогтоол, шийдвэр, хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна. Ингэснээр хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд оролцох төр, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо сайжирч байна” хэмээн аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал хэлж байв. Тухайлбал, “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөр, “Адил боломж” аймгийн хөтөлбөр, “Залуу нас- Гэрэлт ирээдүй” төсөл гэхчлэн хүүхдийн эрхийг хамгаалсан олон үйл ажиллагаа хэрэгжиж байгаа юм. Мөн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус 80 гаруй байгууллага хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигтэй болоод байна.

Гэвч өсвөр насныхны болон охидын өмнө тулгамдсан асуудал багагүй байгаатай холбогдуулж ирэх оныг “Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах” зорилтот жил болгон зарлах санаачилга гаргаад байна. Аймгийн “Хүүхэд хамгааллын бодлого”-ын 2019 он хүртэлх хэрэгжилт 70 хувьтай байгаа ба цаашид 2024 он хүртэл хэрэгжинэ.