ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ

2019-11-29

Зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх дэлхий нийтийн  өдөр жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногт тохиодог. Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Улаан загалмайн хорооноос тус өдрийг тохиолдуулан “Хичээх өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

“Монгол Улс гуравхан сая хүн амтай хэрнээ жилд 500 гаруй хүнээ зам тээврийн ослоор алдаж байна. Үүний учир шалтгаан нь иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо соёлгүй хандаж, хурд хэтрүүлэх, дүрэм зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчил гаргадгаас үүдэлтэй” хэмээн аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж хэллээ.

Улсын хэмжээнд 2019 он гарсаар 49 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан байна. Аймгийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 28 гэмт хэрэг бүртгэгдэж, 8 хүн нас барж, 20 хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэн бүр хичээж, өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгуулах үүднээс “Бид өдөр бүр хичээх ёстой” уриан дор “Хичээх өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

-- Б.Чимэг --

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%