ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-ИЙГ 92.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ХЭМЭЭН ҮНЭЛЛЭЭ

2019-12-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт”-ийг хэлэлцлээ. “Байгаль орчин, эрдэс баялаг, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Нийгмийн хөгжлийн бодлого”,”Засаглалын бодлого” гэсэн 4 бодлогын хүрээнд 19 зорилт, 128 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 106 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээд байна. Аймгийн ИТХ-ын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, хөгжлийн бодлого зохицуулалтын хорооны дүгнэлтээр 92.3 хувийн гүйцэтгэлтэй хэмээн үнэлсэн юм. Мөн “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг хэлэлцэж, 4 бүлэг, 107 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.