ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХАРХОРИН СУМЫН СУРГУУЛИЙГ М.СУГАРЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

2020-02-09

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хархорин сумын ерөнхий боловсролын гүнзгий сургуулийг М.Сугарын нэрэмжит болголоо.
М.Сугар нь тус сургуулийг 1997 онд анх байгуулж байсан бөгөөд ашиглагдахаа байсан цэцэрлэгийн барилгыг засварлан сургалтын таатай орчин бүрдүүлж, 6 багш, 2 ажилчин, 137 сурагчтайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг эхлүүлж байв. Өнгөрсөн хугацаанд М.Сугар багшийн идэвхи зүтгэлээр математикийн сургалтын чанарт эрс шинэчлэл хийгдэж, Хархорин сумын төдийгүй бусад аймаг, сумын хүүхдүүдийн оюуны хөгжилд дорвитой хувь нэмрийг оруулж байжээ.
Үүний үр дүнд тус сургуулийн хамт олон улс, бүсийн олимпиадад тэргүүлэх амжилт үзүүлж, алтан медаль 72, мөнгөн медаль 54-ийг авсан ба аймгийн төрөлжсөн олимпиадаас 150 аварга багш, сурагч төрөн гарсан юм.
Өдгөө Хархорин сумын ерөнхий боловсролын гүнзгий сургууль нь 30 боловсон хүчин, 13 анги, бүлэг, 433 суралцагчтайгаар ажиллаж байна.
-- Б.Чимэг --