ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын шагналыг хоёр хүнд олгохоор шийдвэрлэв

2020-02-09

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нэр бүхий хүмүүст аймгийн шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Монгол Улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монголын тариаланчдын үндэсний холбооны Өвөрхангай аймаг дахь салбарын тэргүүн Д.Лхагвабудыг “Өвөрхангай аймгийн Алдартан” медалиар шагнав. Тэрээр 2019 онд газар тариалангийн салбарт 35 жил зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат агрономич болсон юм.

Мөн нутгийн удирдлагын байгууллагад олон жил төлөөлөгчөөр сонгогдсон үр бүтээлтэй ажиллаж байгаа, Арвайхээр сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Сосорбарамыг П.Гэндэнгийн нэрэмжит шагналаар шагнахаар шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дээд шагнал болох БНМАУ-ын Бага хурлын анхны дарга, Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайд П.Гэндэнгийн нэрэмжит шагналаар Улс төр, Соёл урлаг, Хэвлэл мэдээллийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнан урамшуулдаг билээ.