ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Сонгуулийн хороог байгуулж, саналыг хүргүүллээ

2020-03-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар аймгийн Сонгуулийн хороог байгуулж, Сонгуулийн ерөнхий хороонд саналыг хүргүүллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасны дагуу аймгийн Сонгуулийн хороог нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, саналыг уламжлаад байна.