ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хеликобактерийн халдварын эсрэг довтолгоонд Өвөрхангайчууд хамтдаа" аян өрнүүлэх шийдвэр гарлаа

2020-03-10

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Helicobacter pylori /H.pelori/ халдварын эсрэг довтолгоонд Өвөрхангайчууд хамтдаа” аяныг зарлахаар шийдвэрлэлээ.

Ходоодны шарх, хавдар үүсгэх аюултай Хеликобактерийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх нь тус аяны зорилго бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас 2021 он хүртэл гурван үе шаттайгаар зохион байгуулах юм. Энэ хүрээнд гэр бүл, нийгэм рүү чиглэсэн сургалт хийх, эрүүл ахуй- ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хеликобактерийг амьсгалаар тоолох аппаратаар БОЭТ, Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийг хангах,  эрт илрүүлгийн үзлэг оношилгоог 19 суманд зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөөд байна.

Манай улсад насанд хүрэгчдийн 69, эрүүл өсвөр насны хүүхдүүдийн 64, ходоод, дээд гэдэсний замын эмгэгтэй хүүхдүүдийн 65-100, ходоодны шархлаат өвчтэй эмчлүүлэгсдийн 67.7 хувьд хеликобактерийн нянгийн халдвар илэрсэн байдаг аж. Харин аймгийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар БОЭТ -д 2768 иргэн шинжилгээ хийлгэсний 85 хувьд нь бактерийн халдвар илэрч, эмийн эмчилгээнд хамрагджээ.