ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Шатар" хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ

2020-04-13

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 25 -ны өдрийн 31 дугаар тогтоолоор батласан “Шатар” хөтөлбөр энэ жил дуусгавар болно.
Хөтөлбөрийн хэрэгжилттэй 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар танилцлаа. Шатрын спортод хүүхдүүдийг сургах, түүгээр дамжуулан төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрийн үр дүнд 271 цэцэрлэг, сургуулийн 33 дотуур байр, 5 спорт зааланд шатрын булан байгуулж, шатар тоглох орчинг бүрдүүлжээ.
Шатрын дугуйланд хамрагдаж байгаа хүүхдийн тоо 2013-2014 оны хичээлийн жилд 3707 байсан бол энэ жил 10600-д хүрсэн байна. Шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 10 гаруй төрөлжсөн тэмцээнийг зохион байгуулж хэвшээд байгаа юм.
Цаашид хөтөлбөрийн үр дүнг бататгахын тулд ГБХЗХГ-т шатрын дасгалжуулагч багшийн орон тоог батлах, дугуйланг чанаржуулах саналыг Тэргүүлэгчид хэлж байв. Шатрын багш, дасгалжуулагчдад тогтоосон цалин, урамшуулал байхгүйгээс хүүхдүүд төлбөр төлж сургалт авдаг бөгөөд энэ нь шатрын спортыг хөгжүүлэх тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ “Хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлэх үүднээс шатар, даамны зэрэгтэй багшийн орон тоо, цалингийн асуудлыг 2021 оны аймгийн төсвөөс шийдэж өгье” гээд тооцоо, судалгааг гарган саналаа оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.