ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Орон нутгийн өмчийн газрын тайлантай танилцлаа

2020-05-18

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа. Тайлантай холбогдуулж, Тэргүүлэгчид саналаа хэлэв. 
2019 онд Өвөрхангай аймагт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу 198 ажилд сонгон шалгаруулалтыг зарлаж, нээлттэй болон онцгой журмаар шийдвэрлэжээ.
Тухайлбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан 118 ажил, улсын төсвөөр нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж болон зарим нэг ажлууд, Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн 64 ажил, тайлант онд бүрэн хэрэгжиж дуусаагүй 16 ажилд тендер зарласан байна.
--Б.Чимэг--