ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Бүх нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт 50 хувьтай байна

2020-05-20

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлаар “Бүх нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Өвөрхангай аймаг дахь хэрэгжилттэй танилцлаа.

Уг хөтөлбөр 2018-2022 онд хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсээс 67 чиглэлээр сургалт төлөвлөсөн нь 50 хувийн биелэлттэй байна. 2018 оноос хойш 750 гаруй сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 60 гаруй мянган иргэнийг хамруулаад байгаа ба хөтөлбөр хэрэгжилтийн үр дүнд эрхзүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх сувгууд нэмэгдэж, цахим хөтөчтэй болжээ.

Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрхзүйн суурь мэдлэг олгох, хяналт, шалгалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, алс сумдын иргэдэд эрхзүйн боловсрол олгох зэрэг ажлыг төлөвлөөд байна. 

--Б.Чимэг--

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%